

English with Sarah · Zero to Hero
Ойлгодог мөртлөө ярьж чаддаггүй юу?
Дахиад "Present Simple tense"-с эхлэх хэрэггүй. Англи хэлээр зөв, цэгэцтэй, өөртөө итгэлтэй ярьж сурцгаая.
- Монгол тайлбартай
- Бодит амьдралын сэдэв
- Ахицаа хэмжиж харна
Та ганцаараа биш
Англи хэл сурах гэж буй ихэнх монголчууд ийм зүйл хэлдэг:
Ойлгодог мөртлөө ярьж чаддаггүй
Ярих гэхээр алдаа гаргачих гээд айдаг
Тэнэг харагдахаас ичдэг
Тулгамдсан үед хэлэх үгээ санадаггүй
Дуудлага маань муухай санагддаг
Дүрмүүдээ хольчихдог, үгийн баялаг дутдаг
Асуудал таны чадварт биш, арга барилд байгаа юм
Ихэнх монголчууд англи хэлийг цээжилж, давтаж сурсан. Шинээр эхлэх болгондоо Present Simple-ээс эхэлж, нэг л дүрмийг дахин дахин үздэг. Харин өгүүлбэр бүтээх, сурсан үгээ бодит амьдралд хэрэглэх дасгал бараг байдаггүй.
Цээжлэх биш — хэрэглэх
Сурсан үг бүрээ бодит нөхцөлд ашиглана
Дүрэм давтах биш — өгүүлбэр бүтээх
Нэг өгүүлбэрээс олон өгүүлбэр гаргаж сурна
Төгс биш — итгэлтэй
Мэддэг хүрээндээ айлгүй харилцах
Сурсан зүйлээ амьдралд хэрэглэдэг болно
Таван зарчим таныг дахин цээжлүүлэхгүй, харин ярихад бэлтгэнэ.
Өгүүлбэрээр тоглож сурна
Нэг өгүүлбэрийг WH болон How асуулт болгон хувиргаж, хариулж дадна
Нэг үгээс олон үг
title → entitle → entitlement: үг хэрхэн бүтдэгийг ойлгож, утгыг таамаглана
Сурсан үг бүрээ хэрэглэнэ
Үг бүрийг сонсож, хэлж, бичиж, харж бататгана
Явцаа тогтмол хянана
Хувийн үгийн сан, тодорхой хэмжүүрүүд таны ахицыг харуулна
Сурах арга барилаа тогтмол сайжруулна
Гэртээ хэрэгжүүлэх зөвлөгөө, шинжлэх ухаанд суурилсан арга
30 хоногт чөлөөтэй ярина гэж би хэзээ ч амлахгүй
Бидний зорилго бол төгс чөлөөтэй байдал биш, мэддэг хүрээндээ итгэлтэй ярих. Cambridge их сургууль Англи хэлний ерөнхий түвшинг A1, A2, B1, B2, C1, C2 гэсэн нийт зургаан түвшинд хувааж үздэг. Энэ стандартын дагуу хүн хэлний чадварын нэг түвшин ахихад ойролцоогоор 200 цаг зарцуулдаг. Хэлний A1 буюу суурь шатнаас анхан шат буюу A2–т хүн хурдан хүрдэг боловж, анхан дунд буюу B1 шатанд хүрсний дараа орчимд ахиц удааширч "гацсан мэт" санагдах нь хэвийн, бид үүнийг хамтдаа даван туулна. Та өдөр бүр 1 цаг суралцвал:
A1 · ~3 сар
90–100 цаг. Гадаадад очоод мэндэлж, кофе захиална
A2 · ~6–7 сар
180–200 цаг. Дэлгүүр, автобус, эмнэлэгт ганцаараа очино
B1 · ~12–13 сар
350–400 цаг. Ажил дээрээ хамт олонтойгоо чөлөөтэй ярилцана
B2 · ~17–20 сар
500–600 цаг. Киног англи хадмалтай үзэж, уулзалтад саналаа хэлнэ
Би ч гэсэн тэгж эхэлсэн
Намайг Сараа гэдэг. Багадаа Америк явахыг мөрөөдөж, англи хэлийг Монголдоо бие даан сурсан. TOEFL-д 120-ийн 116 оноо авч байсан ч гадаадад сурах боломж тэр үед бүрдээгүй. 2007 оноос англи хэл зааж, орчуулагч, жуулчны хөтөч, төрийн албан хаагчаар ажилласан. 2013 онд ажиллуулж байсан жижиг сургалтын төв маань дампуурч байсан ч бууж өгөөгүй үргэлжлүүлсэн. Хожим 2017 онд бие Australia Awards тэтгэлгээр Сиднейн Их Сургуульд суралцаж, сурлагаараа шагнал хүртэж, тэтгэлэгт оюутнуудыг төлөөлж төгсөлтийн үг хэлэх боломж олдож байлаа. 8 наснаас эхэлсэн мөрөөдөл маань ийнхүү 20 гаруй жилийн дараа биелсэн юм. Одоо би Сиднейд амьдардаг. Монгол хүн англи хэлийг Монголдоо хэрхэн сурдгийг би өөрөө туулж мэдэрсэн төдийгүй мөн хэлэндээ итгэлгүй байхын эмзэг байдлыг маш сайн ойлгож мэдэх учраас олон Монгол хүмүүс өөртөө итгэлтэй энэ хэлийг сурж эзэмшихэд туслах хүслээр тусгай сургалтын хөтөлбөрөө та бүхэнд хүргэж байна.

Үнэгүй хичээлээр юу авах вэ?
Төлбөр төлөхөөс өмнө арга барилтай маань танилцаарай.
Энэ арга барил юугаараа өөр вэ
Хэл сурах шинжлэх ухаан
Удаан мартахгүй сурах арга
Эхний хичээлүүдээс амтлах
Таны хувийн үгийн сан эхлэнэ
Шинэ, эрэлттэй сургалтууд
Танд ийм асуулт байгаа байх
Айхгүйгээр англиар ярья
Өнөөдөр эхний алхмаа хийгээрэй. Эхний хичээлүүд үнэгүй.
Картын мэдээлэл шаардлагагүй
